Мөрөн хотыг 10 мянган цэцгээр гоёно

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-19 14:31:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайг энэ зун 10 мянган цэцгээр гоёно. Нийт 2630 метр кв талбайд 10.000 цэцэг суулгах бөгөөд өвлийн хүлэмжид цэцгийн үрсэлгээг 3 сараас эхлэн хийж байгаа гэнэ.

Хот тохижилт үйлчилгээний төвөөс иргэдэд болон гадаад, дотоодын зочдод өнгө үзэмжтэй, ая тухтай орчин бүрдүүлэхээр сүүлийн жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулан цэцэгжүүлж байна. 2017 онд Мөрөн сумын хэмжээнд 8000 цэцэг үрслүүлж чимснээс хойш жил бүр цэцэгжүүлдэг болжээ. Энэ жилийн хувьд цэцэгний нэр төрөл, тоог олшруулан гоёхоор үрслүүлж эхний цэцгүүдийг 6 дугаар сараас өмнө талбайд суулгах ажээ.

 

 

Холбоотой мэдээ