Хөвсгөлийн 21 сум хуурайшилтын 4-р зэрэгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-28 10:27:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хур орохгүй байгаа тул хуурайшилт нэмэгдсээр байна.

Өнөөдрийн байдлаар нийт 23 сум 1 тосгоноос 21 сум нь хуурайшилтын 4-р зэрэг түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд хүрсэн байна гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адьяасүрэн мэдээллээ.

Ирэх сарын нэгний үед  тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд нөхцөл бүрдвэл экспедиц гаргаж үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ. Хуурайшилт их байгаа үед түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул ард иргэдийг болзошгүй болон ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 


Холбоотой мэдээ