ТӨВ: Эрдэнэсант суманд хөдөлмөр зуслан байгууллаа
Төв /МОНЦАМЭ/ Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг Дэвсэн булаг гэх газар аймаг, сумын төсвийн нийт 47 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөдөлмөр зусланг байгууллаа. Тус зуслан нь хүүхэд, өсвөр, залуу үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амрангаа хөгжих боломжийг олгох, амьдрах ухаан, хөдөлмөрт сургах зорилготой юм.
179 өдөр