ТӨВ: “Гэр бүлийн баяр хөөр” сургалтад 487 эцэг эх, асран хамгаалагч оролцжээ
Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Төв" орон нутгийн хөтөлбөрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд "Гэр бүлийн баяр хөөр-Хамтын аялал" сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Зуунмод сумын 6 баг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 487 эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч оролцжээ.
221 өдөр