ТӨВ: Баянчандмань суманд төрийн албан хаагчдын орон сууцны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-08 10:25:59

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавих ёслол өнөөдөр боллоо.


Энэхүү төслийг “Нью Арч девелопмент” ХХК болон “Смарт технологи” ХХК гүйцэтгэж байна. Тус орон сууц нь дулаан хуримтлуулалт, битүүмж, агаар сэлгэлт, нарны цахилгаан үүсгүүр, бохирын систем, дулаалга зэргийн хувьд байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөсөн бөгөөд эрчим хүчний өндөр хэмнэлттэй байдлаараа онцлог юм.


Улсын хэмжээнд тус төслийг 10 аймгийн 10 суманд хэрэгжихээр төлөвлөсөн бөгөөд Баянчандмань сум ийнхүү барилгын ажлаа эхлүүлж байна.


Тус орон сууцыг барьснаар төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд хийж байгаа томоохон ажлуудыг нэг болох юм.


Төв аймгийн хэмжээнд нийт 5900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.



Холбоотой мэдээ