ТӨВ: Зуунмод сумын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнийг анх удаа зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын аварга шалгаруулах Карл Попперын мэтгэлцээний анхдугаар тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Мэтгэлцээний тэмцээнийг Хүмүүн цогцолбор сургуулийн С.Сосормаа багшийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Д.Маралжин ахлагчтай "Khumuun debate" клуб санаачлан амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байрт 5-р сургуулийн "Best" баг, дэд байрт Хүмүүн хичээлийн А байрны "Эрдмийн салхи" баг, гутгаар байрт Хүмүүн хичээлийн Б байрны "Sunshine" баг тус тус шалгарлаа. Шилдэг илтгэгчээр Хүмүүн цогцолбор сургуулийн Алтан гурвалжин багийн гишүүн Мөнхцэцэг шалгарсан байна.
Хүмүүн цогцолбор сургуулийн С.Сосормаа багшаас тодруулахад, "Энэхүү мэтгэлцээний тэмцээнийг анх удаа Зуунмод суманд зохион байгуулж байна. Мэтгэлцээний тэмцээнд оролцсоноор хүүхэд бусдаас суралцаж, мэдлэг, мэдээлэл солилцож, аливаа зүйлд үнэлгээ дүгнэлт өгч, өөрийн үзэл бодлыг хамгаалж сурдаг. Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл юм" гэв.
Карл Попперын мэтгэлцээн нь боловсролын мэтгэлцээний нэг
хэлбэр ба зөрчлийг хязгаарласан албан ёсны бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл
мэтгэлцэгч багууд тухайн хэлэлцэж буй асуудлыг нотлох, няцаах аль аль
талаас нь авч үздэг. Мэтгэлцээний гурван зарчим нь нэгдүгээрт
суралцахын тулд мэтгэлцэх юм.
Карл Рэймунд Поппер нь 1902 онд Австрын Вена хотод төржээ.
Түүний эцэг нь их сургуулийн профессор хуульч, эх нь хөгжимчин хүн байсан
байна.