Аймгийн засаг дарга элчин сайдуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга З.Энхтөр энэ сарын 13-наас 17-ны өдрүүдэд Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуудтай уулзжээ. Тодруулбал, Бүгд найрамдах Энэтхэг, Канад, Унгар, Чех, Австрали улсын элчин сайдуудтай албан ёсны уулзалт хийж, аймгийн хөгжлийн онцлог, цаашдын бодлого зорилт болон хамтран ажиллах салбаруудын талаар санал солилцсон байна.
2345 өдөр