Сураггүй алга болсон хүүхдийг зургаан жилийн дараа Сүхбаатар аймгаас олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан, 16 настай
иргэн Б-г тус аймгийн газар нутгаас олжээ.
Аймгийн Цагдаагийн
газарт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүүхэд сураггүй алга боллоо гэх
дуудлага 12 иржээ. Цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд
арван хүүхдийг өдөрт нь олж ар гэрт нь хүргэжээ.
Олон хоногоор алга
болсон хоёр хүүхдийг ч мөн эсэн мэнд олсон байна. Хамгийн сүүлд гэрээсээ гараад
сураггүй болоод байсан иргэн О-г Улаанбаатар хотоос олж, холбогдох хүмүүст
хүлээлгэн өгсөн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.