ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сүхбаатар аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-05-02 13:57:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 03-нд Сүхбаатар аймагт буюу тойрогтоо ажиллахаар болжээ.

Тэрээр цаг үеийн асуудлаар иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, тэдний саналыг сонсоно. Мөн “Сүхбаатар хөгжил” үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрхэх талаар холбогдох албаныхантай санал солилцох аж.

Харин 05 дугаар сарын 04-нд Уулбаян, Мөнххаан суманд ажиллаж, сум орон нутгийн удирдлага, төрийн албан хаагч, ард иргэдтэй уулзалт хийх юм байна. 

Холбоотой мэдээ