Худалдан авахаар төлөвлөсөн бараа, ажил үйлчилгээний 97 хувь нь биелжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газар өнгөрөгч онд 34 нэр төрлийн, дөрвөн тэрбум 784,9 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөсөнөөс 97 хувь нь биелжээ. Тодруулбал, 26 төсөл арга хэмжээний гэрээ байгуулагдаж, долоон арга хэмжээний эрх холбогдох газарт шилжсэн гэх мэдээллийг Орон нутгийн өмчийн газраас өгөв.
2300 өдөр