Шинэ оны босгон дээр 70 гаруй хүн төрийн одон медалиар шагнуулав
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол төрийн тусгаар тогтнол дахин сэргэн мандсаны түүхт 107
жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 165 дугаар
зарлигаар Дархан-Уул аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, батлан
хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн
хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа
бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 71 иргэнийг
Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр шагналаа.
1938 өдөр