Хариуцлагатай эргүүл ажиллана

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-20 14:09:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цагаан сарын баяр, бүх нийтийн амралтын өдөртэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  ЗДТГ-ын байрны дотоодын хяналт шалгалтыг өндөржүүлэх, ажлын байрны хэвийн нөхцөлийг хангах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 24-ний 08:00 цагаас эхлэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд аймгийн ЗДТГ-т ажиллах хариуцлагатай эргүүлийн хуваарийг танилцуулж байна.

Хариуцлагатай эргүүл тухайн өдөр гарч буй харуул болон Цагдаагийн газрын 102-ын жижүүр, Нэгдсэн эмнэлгийн 103, Онцгой байдлын газрын 101, 105, “Дархан-Ус суваг” ХК, “Дарханы Дулааны цахилгаан станц” ТӨХК, ДСЦТС ХК, “Дарханы Дулааны сүлжээ” ХК-ийн жижүүрүүдтэй болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцан холбоотой ажиллаж, тухайн үеийн нөхцөл байдлыг танилцуулж, туслалцаа дэмжлэгийг авч ажиллах аж.

Иймд Дархан хотынхон баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүлтэй холбогдон мэдээлэл авах мөн мэдээлэл өгөх боломжтой юм.

1. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл /2020.02.24-ний 08.00-20.00 цаг /
2. Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Оюунбилэг /2020-02-24-ний 20:00 цагаас 2020-02-25-ны 08:00 цаг/
3. Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Ганбаатар /2020-02-25-ны 08:00 цаг - 2020-02-25-ны 20:00 цаг/
4. Аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх / 2020-02-25ны 20:00 цаг - 2020-02-26-ны 08:00 цаг /
5. Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Мөнгөнцэцэг /2020-02-26-ны 08:00 цаг - 2020-02-26-ны 20:00 цаг/ 
6. Нийтлэг үйлчилгээний албаны мэргэжилтэн Н.Ундармаа / 2020-02-26-ны 20:00 цаг - 2020-02-27-ны 08:00 цаг /

Холбоотой мэдээ