Амны хаалтыг үнэгүй тарааж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-13 09:44:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-наас эхлэн хүн амын урсгал ихтэй худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд нэг удаагийн амны хаалт үнэ төлбөргүй тарааж эхэллээ. 

Зөвхөн амны хаалтгүй үйлчлүүлж буй иргэдэд өгөх аж. Тус ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд өдөрт 1000 ширхэг амны хаалтыг хүн амын төвлөрөл ихтэй газруудад тараах аж. Ингэснээр арав хоногт 10.000 ширхэгийг иргэдэд үнэ төлбөргүй өгөх бөгөөд коронавирусний халдвар, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулахад хийж буй ажил юм.

Дээрх ажил нь  Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн зургаад Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн аж. Уг шийдвэрийн хүрээнд амны хаалт тараах  ажлыг зохион байгуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ