Э.Энхсайханд мөнгөн шагнал, талархал гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-12 09:44:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Лаззона–2020” залуучуудын өвлийн олимпт амжилттай оролцож, Ази тивийн тамирчдаа тэргүүлсэн Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, спортын мастер Энхбатын Энхсайхантай уулзаж талархал, мөнгөн шагналаар шагналаа.

2019 оны 6 дугаар сараас Итали улсад бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ Беларус улсад болсон зуны ролькийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон IBU – биатлоны цуврал олимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцож, “Лаззона – 2020” залуучуудын өвлийн олимпт оролцон 12,5км зайн уралдаанд 99 тамирчнаас 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.

Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өвлийн спорт гүйлтийн цана, биатлоны өсвөрийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Энхбатын Энхсайхан нь Өвлийн спортын төрлөөр 2014 оноос дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнийн удирдлага дор хичээллэж эхэлжээ. Өсвөрийн шигшээ багийн тамирчнаар 2017 оноос Дархан-Уул аймгаа төлөөлөн улс, олон улсын тэмцээнд оролцсон байна. 
2018 онд Швейцар улсад зохион байгуулсан “Лаззона - 2020” Залуучуудын өвлийн олимпын наадмын урьдчилсан сорилго тэмцээн, хамтарсан бэлтгэлд Монгол Улсын шигшээ баг
ийн гишүүнээр оролцож, улмаар Монголын бүх ард түмний /МБАТ/ спортын XV наадамд өвлийн спорт биатлон, гүйлтийн цана төрлөөр амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, Монголын Хүүхдийн спортын VI наадмаас гүйлтийн цана төрлөөр мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ

Холбоотой мэдээ