Зорчигчдод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-16 09:47:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дархан Авто тээврийн төв, “Нэн сайхан сэтгэл” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Дархан, Улаанбаатар, Орхон аймгийн гурван замын постоор зорчиж байгаа автобус, жижиг тэргээр үйлчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Энэ оны 02 дугаар сарын 13-наас эхэлсэн эрүүл мэндийн үйлчилгээ нь  ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 15 иргэнийг ийнхүү түр ажлын байраар хангаад байна.
Тэд зорчигчдын халууныг хэмжин, гарыг нь ариутгаж нэг удаагийн амны хаалтаар үйлчлэн зөвлөгөө
, цаг үеийн мэдээллийг өгч байгаа юм. Энэ ажил ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ