Халдваргүйжүүлэх ажлыг хийж байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-20 16:26:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн орон сууцны орц, подвальд ариутгал, халдваргүйтгэлийг өнгөрсөн долоо хоногт хийж эхэлсэн.

Энэ ажлыг “Дархан ус суваг” ХК, “ДСЦТС” ХК, “ДДС” ТӨХК, “ДДЦС” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Дархан дахь салбарын нийт 75 албан хаагч гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 316 орон сууцны 888 орцонд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Эдгээр албан хаагчид өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар сургалтад хамрагдсан байна.
Ингэснээр долоо хоногт нэг удаа буюу нийт гурван удаагийн ариутгал халдваргүйжүүлэлтийг аймгийн хэмжээнд хийх аж. Онцгой комиссын шийдвэрийн дагуу ариутгалын бодис, багаж хэрэгслийг худалдан авахад шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ