Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-17 16:47:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүр сар шинийн баяраар өнгөрсөн ондоо идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ манлайлан ажиллаж шалгарсан сум, баг, байгууллага, хамт олон, иргэдийг аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан хөдөлмөрийн аваргаар тодруулдаг уламжлалттай.

Энэ жилийн аваргууд тодорсон байна. Урд өмнөх жилүүдэд "Залуучууд" театрын их танхимд шагнаж алдаршуулдаг байсан бол  коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор доорх нэр бүхий шагналын эздийг ажлын байранд нь шагнаж урамшуулахаар болжээ.

АЙМГИЙН “САЙН МАЛЧИН” ЦОЛ ТЭМДГЭЭР

Цэвээнжавын Нэмэхжаргал Дархан сумын малчин 
Норслойн Оргилсайхан Хонгор сумын малчин 
Доржийн Гүвээ Хонгор сумын малчин
Пунцагийн Цогбаяр Хонгор сумын малчин
Хонгорын Ганбаатар Орхон сумын малчин 
Пунцагийн Цэрэнпил Орхон сумын малчин
Идэшийн Батчулуун Шарын гол сумын малчин

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ СУМ” – Хонгор сум

АЙМГИЙН “ТЭРГҮҮНИЙ БАГ” – Дархан сумын 5 дугаар баг, 
Шарын гол сумын Санжинт баг

ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”- Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”- “Цахимбар инженеринг” ХХК-ийн хамт олон

“ШИНЭЭР АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН БАЙГУУЛЛАГА”– “Моннидер” ХХК-ийн Оргил худалдааны төвийн Дархан салбар

“ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БАЙГУУЛЛАГА”-ААР

Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний хамт олон

АЙМГИЙН “ШИЛДЭГ ФЕРМЕР” Орхон сумын “Өгөөмөр таван эрдэнэ” фермер

“ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА АЖИЛТАН”–ААР 1. Төрийн захиргааны байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар

Байгалийн Батсүх Аймгийн Засаг даргын Тамгын газрын Ерөнхий эдийн засагч

2. Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар

Ганхуягийн Анхбаяр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

3. Эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Цэвээнжавын Ууганбаяр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга

4. Боловсрол, шинжлэх ухааны салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Авирмэдийн Цагаанцоож Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн  сургалтын менежер

5. Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Оросын Цэрэндэжид Нэгдсэн эмнэлгийн их эмч

6. Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Чимэдцэеэгийн Дунгаамаа "Залуучууд" театрын жүжигчин

7. Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан” – аар Хашаагийн Нямбадарч “Бид бүтээнэ” ХХК-ийн ахлах мужаан

8. Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Дамбын Батжаргал “Дархан-Ус суваг” ХК-ийн Инженерийн бодлогын хэлтсийн ахлах инженер

9. Худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Сэлэмханы Лхагвасүрэн Дархан хуш салоны үсчин

10. Хөдөө аж ахуйн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”–аар Ёндонгийн Жамсранжав Хонгор сумын малчин

ОНЫ ОНЦЛОХ ХҮН

“Мандах” их сургуулийн Дархан-Уул аймаг  дахь салбар сургуулийн захирал Цагааны Баттогтох  нар тус тус тодорчээ.

Холбоотой мэдээ