Эрүүл аюулгүй ажлын байр бий болгоно
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Олон улсын
хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ дэлхийн өдөр болгон зарласан.
Энэ хүрээнд аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын
газар, МҮЭ-ийн холбоо, Ажил Олгогч эздийн холбоо болон бусад аж ахуй нэгж
байгууллагууд хамтран Найрамдал талбайд аяны нээлтээ хийв.
1851 өдөр