Өсвөрийн сумочдын олон хотын тэмцээн болов
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хийн түлшний анхдагч "Дашваанжил" ХХК-ийн
нэрэмжит өсвөрийн сумо бөхийн олон хотын нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд
Хөвсгөл, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул зэрэг 10 гаруй аймгийн 88
тамирчин 5 насны ангилалд өрсөлджээ. Тодруулбал 9 нас хүртэлх 10-11 нас, 12-13
нас, 14-15 нас, 16-17 нас хүртэлх гэсэн 5 насны ангиллаар барилдсан аж.
1814 өдөр