Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар 40 төсөл иржээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-21 18:35:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ны өдрийг хүртэл хүлээн авсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төсөлд нийт 40 төсөл иржээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ”Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А/131 тоот тушаалын дагуу хэрэгжиж жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлийг 65 аж ахуйн нэгжид хийж, орон нутагт дараах салбарын төслүүдийг хүлээж авчээ. Үүнд:

1. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах – 4 төсөл 342.8 сая төгрөг
2. Дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах-4 төсөл 782.4 сая төгрөг
3. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах – 5 төсөл 540.0 сая төгрөг
4. Зоорь-9 төсөл 778.0 сая төгрөг, хүлэмжийн аж ахуй 6 төсөл 725.1 сая төгрөг
5. Арьс, шир боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх- 4 төсөл 296.0 сая төгрөг
6. Сав баглаа боодол үйлдвэрлэх- 4 төсөл 821.5 сая төгрөг
7. Аялал жуулчлалын үйлчилгээ- 3 төсөл 296.2 сая төгрөг
8. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх- 1 төсөл 60.0 сая төгрөг нийт 4642.1 сая төгрөгийн 40 төсөл хүлээн ав
чээХүлээн авсан төслүүдийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас батлагдсан үнэлгээний арга, аргачлалын дагуу дараах үе шаттай онооны системээр үнэлэх аж.
1. Төслийн иж бүрдэл
.
2. Төслийн урьдчилсан судалгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хийж онооны үнэлгээгээр 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүл
эх
3. Төслийн нарийвчилсан судалгааг ЖДҮХСангийн ажлын алба хийж, 70-аас дээш оноо авсан төслийн жагсаалтыг аймгийн ХХААГ-т шилжүүл
эх
4. Төслийг Дэд хорооны хурлаар хэлэлцүүлж 100 хүртэл оноогоор дүгнэж дундаж оноог гарг
адаг ажТөслийн материалтай танилцах, шалгаруулалтын явцын мэдээллийг ААНБ-ын бүртгүүлсэн утасны дугаараар тухай бүрт нь хүргэж ажээ.  

Холбоотой мэдээ