62 иргэн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-10 21:31:59

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор нэвтэрсэн зарим иргэнийг Дархан-Уул аймагт ажиглалтад тусгаарласан. 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 8 иргэн, ажиглан тусгаарлах байранд 54 иргэн байрлаж байна.

Одоогоор ажиглалтад байгаа нийт 62 иргэнд 2 эмч, 3 сувилагч, 3 үйлчлэгч, 3 тогоочийн хамт ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн, илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг байхгүй байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ