Нийт 50 төсөл хэрэгжүүэхээр дэмжив

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-24 19:38:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2020 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”, “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил”, “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Энэ хүрээнд орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийгмийн хөгжлийн чиглэлээр иргэн, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх 587.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 123 төсөл  ирүүлсэн байна.

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн шалгаруулалтаар төрийн бус байгууллагын найм, иргэний 42, нийт 50 төслийг дэмжив.

Үүнээс 10 буюу 20 хувь нь эрүүл мэндийг дэмжих, долоо буюу 14 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 33 буюу 66 хувь нь залуучуудын хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд шалгарсан аж. Дэмжсэн төслүүдтэй санхүүжилт авах гэрээг байгуулах ажлыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст шилжүүлжээ.

Холбоотой мэдээ