Нөхөх олговрын батламж гардуулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-13 17:03:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Эрдэнэбат  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдаж байгаа ахмад настнуудад нөхөх олговрын батламж гардуулав.

Өнөөдрийн байдлаар Д.Дашдэжид, Т.Журга, Ч.Жигжид, Р.Өнөр, Б.Дулмаа нарын таван иргэнд тус бүр 80 сая төгрөгийн нөхөн олговрын батламж өглөө. Эдгээр иргэдээ гадна нөхөх олговрын материал нь  бүрдүүлэх шатандаа буй 10 гаруй иргэн байгаа аж.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-нд орсон  зарим өөрчлөлтийн  дагуу энэ хуулийн 23.1-д заасны үндсэнд орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөн олговрыг олгохоор заасан юм.
Тодруулбал “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдэгчийн  эхнэр, нөхөр, эсхүл төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор 80 сая төгрөг гардуулна хэмээн хуульчилсны дагуу иргэдэд нөхөх олговор хүртээнэ” гэсэн байдаг
аж.    
Уг нөхөн олговрыг 2019 оноос шат дараатай олгож эхэлсэн ба Дархан-Уул аймагт одоогоор 7 иргэнд 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохоор Шүүхээс шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ