Архангай аймаг 34.3 мянган тн мах бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангажээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар хүнсний 64 үйлдвэр, цехэд 234 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын хэрэгцээт 34.3 мянган тн мах, махан бүтээгдэхүүн бэлтгэж 100 хувь, 71.8 мянган тн сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэж 100 хувь, 0.35 мянган тн гурил бэлтгэж 15 хувь, 2.3 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 37 хувь, 2.5 мянган тн төмс бэлтгэж 63.8 хувь, 0.8 мянган тн хүнсний ногоо бэлтгэж 14 хувиар тус тус аймгийн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангажээ.
1212 өдөр