Гуравдугаар тунд 4438 хүн хамрагджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-09-16 11:00:07

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 349 сорьцоос 79, түргэвчилсэн оношлуурын 124 шинжилгээнээс 58, нийт 137 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 6047 болов. 

Аймгийн хэмжээнд 09.16-ны 00:00 цагийн байдлаар I тунд 60192, II тунд 55849, III тунд 4438 хүнийг дархлаажуулсан байна.

Батлагдсан 6047 тохиолдлоос вакцин хийлгэсэн 3718 хүн халдвар авсан. Үүнээс:

1 тунтай – 240 - 4.0 хувь

2 тунтай – 3475 - 57,5 хувь

 3 тунтай - 3 - 0,05 хувь байна.

Өчигдөр 62 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан ба нийт 6047 тохиолдлын 4901 нь буюу 81,0 хувь нь эдгэрчээ.

Нийт нас баралт: 20

Эмчлүүлж байгаа 1048: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 713: Ихтамир 29, Чулуут 14, Хангай 22, Тариат 65, Өндөр-Улаан 66, Эрдэнэмандал 34, Жаргалант 8, Цэцэрлэг 27, Хайрхан 17, Батцэнгэл 5, Өлзийт 26, Өгийнуур 39, Хашаат 17, Хотонт 35, Цэнхэр 41, Төвшрүүлэх 25, Булган 14, Цахир 14, Хоршоолол 1, Нэгдсэн эмнэлэг 113, Сувд тусгай эмнэлэг 36, Зүүхэн эмнэлэг 30, Ар тооромт 35. Биеийн байдал: Хөнгөн 579, хүндэвтэр 112, хүнд 18, маш хүнд 4.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 335:

Ар Мөнгөнчагнуур - 166, Ар Мөнхжин - 82, Ар Манал - 87

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 71

6-15 нас: 146

16-39 нас: 435

40-59 нас: 288

60-аас дээш: 108

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3062.



Холбоотой мэдээ