Тойм
Монголын газар, шороо монгол хүний өмч
Нийслэлд  “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2003-2017 оны хооронд  нийт 187170 иргэнд 9905,04 га газрыг өмчлүүлжээ. Түүнээс   2003- 2007 оны хооронд  66564 өрхөд 3427,34 га газрыг өмчлүүлсэн байна. Харин  2008-2017онд 120606 иргэнд 6477,7 га газрыг тус тус өмчлүүлжээ. Энэ нь нийслэл хотын нийт иргэдийн 14,3 хувь нь  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан гэсэн үзүүлэлт юм байна. Иргэнд газар өмчлүүлэх үзүүлэлт нийслэлд улсын дунджаас догуур байгаа нь шинэ суурьшлийн бүсийн төлөвлөлт,  инженерийн болон нийгмийн дэд бүтэц хөгжиж чадаагүйтэй холбон тайлбарлах юм билээ. Ийм зүйл өнгөрсөн хугацаанд хийсэн үү гэвэл хийсэн байна. Гэхдээ хөрөнгийн хүрэлцээ дутмагаас өргөн хүрээтэй төлөвлөлт хийгдэж, дэд бүтэцтэй болсон  газрын хэмжээ доривтой нэмэгдээгүй гэх. Энэ нь олон хүн хувийн өмчийн газартай  болох боломж бүрдээгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг.
592 өдөр
Орон сууцны нэр, төрөл зээлийн хүү, хугацаа
Тооцоо судалгаа муутайгаас 2015 оны хоёр дугаар хагсаас хойш баригдан борлогдохгүй хуримтлагдсан 60 мянган орон сууц байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Ипотекийн 8 хувийн зээл гарсан 2013 оны 7-р сард нэг зээлдэгчийн дундач мөнгөн дүн 40 сая төгрөг, худалдан авч байгаа сууцны дундаж м2 33 байсан байна. Тухайлбал энэ орон сууцыг авахын тулд иргэн урьдчилгаа 18 сая 500 мянган төгрөг төлөөд банкнаас 40 сая 500 мянган төгрөгийг 20 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж байсан гэсэн үг. Энэ үед  орон сууцны 1м2 үнэ сая 800 мянган төгрөг. Тэгвэл 2018 онд банкнаас нэг зээлдэгчийн авсан зээл 74.1 сая төгрөг, худалдан авч байгаа орон сууцны дундаж м2 46 болсон байна. Энэ хэмжээний талбайтай орон сууц ипотекийн зээлээр авахад урьдчилгаа 30 хувьд 37 сая төгрөг төлж байгаа юм байна. Одоо нийслэлд орон сууны м2-ын дундаж үнэ 2 сая 100 мянга байгаа гэж үзвэл өнгөрсөн хугацаанд орон сууцны үнэ төдийлөн өсөөгүй дүр төрх харгадаж байна гэж зах зээл шинжээчид хэлж байгаа юм.
602 өдөр
Малын шүлхий, хүний хорио
Тэгвэл яагаад хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод устгал явуулж дээр доргүй хөдөлж, хөрөнгө мөнгө зараад байна  вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Монгол улс олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон юм. Олон улсын энэ байгууллагын гишүүн орнууд  өөрийн орны нутаг дэвсгэрт гарсан мал, амьтаны шүлхий өвчний талаар бүрэн мэдээлэх үүрэг хүлээдэг юм байна. Энэ үүргийнхээ  дагуу зайлашгүй мэдээлэх шаардлага гардаг гэнэ. Мэдээлэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоож ажилладаг тусгай журам үйлчилнэ. Шүлхийнээс хамгаалах гол хэрэгсэл нь вакцин. Малын шүлхийний вакцинийг маш өндөр хэмжээнд битүүмжлэгдсэн орчинд үйлдвэрлэдэг өөрийн онцлогтой. Ийм орчинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг манай улс худалдан авч  чадаж байна уу гэдэг дээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд маш их эргэлздэг юм байна. Эргэлзэхээсч аргүй байдал амьдралд бий болжээ.  Энэ зууны босгийг  алхаад манай улс малын шүлхийтэй хөөцөлдсөн байна. Тэр тоолон вакцин оруулж ирж тарьсан юм билээ. Гэвч үр дүн төдийлөн гараагүй гэнэ. Вакциний үр дүн гарахгүй байгаа нь түүний худалдан авалтын үйл ажиллагаанд эргэлзэх эргэлзээг улам бүр лавшруулаад байдаг бололтой .
613 өдөр
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт байгаа ажлын байр
Харин 21 дүгээр зуун гараад 20 жил болох гэж байна бид юу хийв. Хийгээгүй биш хийсэн. Гэхдээ үр дүн хараахан гарч өгөхгүй байна. Залуучууд өнгөрсөн зууны нэгэн адил алсыг зорьсон байх юм. Гэхдээ тэднээс ялгаатай нь амьдралаа дээшлүүлэх гэж харийн нутгийг зорьлоо. Ийм хүмүүсийн очих газар нь БНСУ, тэнд албан бусаар 40 мянган монгол хүн ажил хийж байна. Тус улсыг манай улсын өрхүүдийн  амьдралынх нь салашгүй нэг хэсэг нь болжээ гэж хэлэхэд хилс үг болохгүй болов уу. \ Тус улсын хөдөлмөрийн яамнаас 2018 онд 18-39 насны солонгос хэлний мэдлэгтэй гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэт баахан шалгуур заагаад ажиллах хүч манайхаас авна гээд 1500  квот өглөө. Энэ хүрээнд аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд гурав хоног бүртгэл хийлээ. Тэрхүү шалгуур үзүүлэлтэд өөрийгөө тохироно, тэнцэнэ гэж үзсэн иргэд зарласан газарт хонон өнжин хүлээж байгаад 8000 хүн бүртгүүлжээ.
628 өдөр