Оросын валютын ханш огцом чангарсны учир
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш рублийн ханш зогсолтгүй унасаар 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд нэг доллар 143 рубльтэй тэнцэж байв. Гайхалтай нь, энэ удаад Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүд авсаар байгаа хэдий ч рублийн ханш огцом чангарсаар 5 дугаар сарын 23 гэхэд 1$=55 рубль болж, дайны өмнөх үетэй харьцуулахад 30 хувиар өсжээ. Энэ бол тун ховор тохиолдлуудын нэг юм.
697 өдөр