Дундговийн нутаг дахь түүх соёлын 23 дурсгал улс, аймгийн хамгаалалтад байдаг
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх 7 дурсгал хадгалагддаг. Тодруулбал, Адаацаг сумын нутагт орших Сүм Хөх бүрдийн балгас, Баянжаргалан сумын Хүрэн духын палеонтологийн дурсгалт газар, Гурвансайхан сумын Ярх уулан дахь хуучин чулуун зэвсгийн үеийн бууц, Өлзийт сумын Баруун билүүт уулан дахь хадны зураг, руни бичиг, мөн Дэл уулын Хамар ус, Гучин хоёр хүн хөшөөт дэхь хадны зураг, буган чулуун хөшөө цогцолбор дурсгал, Эрдэнэдалай сумын төвд орших Угтаал Сангийн далай хийдийн Цогчин дуган, мөн тус сумын нутаг Цагаан- Овоод орших Үнстийн хийдийн цогчин дуган Улсын тусгай хамгаалалтад орсон байдаг.
2928 өдөр