Аадар борооны үеэр зарим байшингийн дээвэр хуурч, гэр, хашаа нуржээ
Дархан-Уул /МОНЦАМЭ / Өчигдөр буюу 7 дугаар сарын 30-ны орой 19:49 цагаас 21:49 цагийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт хүчтэй салхи шуурч, аадар бороо орон цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын талбайд Дархан суманд салхины хурд 18 м/сек хүрсэн үзүүлэлттэй байсан ч гамшигт үзэгдлийн дараа мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь явж барилга байгууламжид учирсан хохирлын хэмжээг харан, нүдэн баримжаагаар үнэлэх үзүүлэлтээр салхины хүчийг 28,5 м/сек хурдтай байсан байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна.
2914 өдөр