Цэцэг өвчний вакциныг 770,0 мянган малд хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-19 08:21:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн суманд өнгөрсөн өвөл бог малын гоц халдварт цэцэг өвчин гарч олон тооны мал устгаж, нэлээд хөрөнгө зарцуулсан юм. Эдгээр суманд цэцэг өвчний голомт байгаа учир бүх хонин сүрэгт урьдчилан сэргийлэх вакцин хийж байна.
Одоогийн байдлаар 770,0 гаруй мянган мал вакцинд хамруулжээ.
-Цэцэг өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, өвчтэй малыг устгаж, хамгаалалтын бүс гаргаж хонинд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн. Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нь ОХУ-д үйлдвэрлэсэн, нэг жилийн дархлаа суулгадаг. Одоо дархлааны хугацаа дуусч байгаа учраас бүх хонин сүрэгтээ буюу 2,3 сая малд вакцин хийхээр ажиллаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн албаны дарга Л.Цэнгэлмаа ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ