Хилийн цэрэгт нисдэг аппарат өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-19 12:19:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Тэшиг суман дахь хилийн цэргийн ангид нисэх аппарат өглөө.

Хил хамгаалах туслах хүчний хурлын үеэр хилчдэд чухал шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар арга хэмжээ авахаар аймгийн Засаг дарга З.Батзориг амласан байжээ.

- Хилийн харуулын үүрэг гүйцэтгэхэд нисэх аппарат их чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай ангийн хувьд хөвч тайга бүхий нутгаар хил хамгаалалт хийдэг учраас мориор хурдан шуурхай хүрэх боломжгүй газарт нисэх аппаратаар эргүүл хийх боломжтой болж байна гэж хилийн төлөөлөгчийн албаны ахлах офицер Ш.Санчир ярив.

М.Батжаргал

Холбоотой мэдээ