Хүчит тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 250 сая төгрөг шаардагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-19 11:01:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор аймгийн нөөцөд 150 тонн өвс, 35 тонн хүчит тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөө батлан өгсөн боловч санхүүгийн байдлаас шалтгаалан бүрдүүлж чадаагүй байна. 
Харин 150 тонн өвс бэлтгэжээ. Түүнчлэн сум тус бүр 50 тонн өвс, 20 тонн хүчит тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ёстой бөгөөд одоогоор 5 сум өвсний нөөцөө хагас дутуу бүрдүүлж, нэг ч сум хүчит тэжээлийн нөөц бүрдүүлээгүй аж. Албаны хүний өгсөн мэдээллээр аймгийн болон сумдын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 250,0 сая төгрөг шаардагдаж байна.

Уг хөрөнгийг орон нутагт шийдвэрлэх нөөц боломж байхгүй тул аймгийн Засаг дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүсэлт тавиад байгаа ажээ. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ