Буган хандгай
Дорнод /МОНЦАМЭ/. Энэхүү нэн ховордсон буган хандгайн үзмэр нь Дорнод аймгийн музейн цөөн, үнэтэй үзмэрүүдийн нэг юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн энэ амьтан биеэр Шивэр хандгайнаас арай бага. биеийн урт 276 см, сэрвээний өндөр 195 см, жин 400 кг хүрдэг. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй салаа эвэртэй байдаг. Иймээс нутгийн иргэд буган хандгай гэж нэрлэх нь бий.
1801 өдөр