Салбар бүрийн тэргүүний ажилтнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-12-28 12:13:32
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар салбар бүрээс “Оны тэргүүний ажилтан”-г тодорхойлж, зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжлээ.  2020 оны  тэргүүний ажилтнаар нийт 12 хүн тодорсон байна.

1. Төр, захиргааны байгууллагаас -Л.Түмэннаст / Аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ 

2. Хууль, хяналт, хүчний байгууллагаас -Б.Эрдэнэбаяр / ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч/ 

3. Эдийн засаг, банк, санхүүгийн салбар – О.Энхбаяр /Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/

4. Эрүүл мэндийн салбар-Г.Мядагханд /"Мөнхийн Гэгээ" ӨЭМТ-ийн дарга/ 

5. Боловсрол, шинжлэх ухааны салбар- П.Амгалан /14-р сургуулийн захирал/ 

6. Соёл, урлагийн салбар- Г.Мишээл /Хүүхэд залуучуудын театрын жүжигчин/ 

7. Биеийн тамир, спортын салбар- М.Цогтгэрэл /Хангарьд цогцолборын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ/ 

8. Түлш, эрчим хүчний салбар- Ч.Эрдэнэбат /"ЭДЦС" ТӨХК -ийн Түлш дамжуулах цехийн дарга/ 

9. Барилга, хот байгуулалтын салбар-Н.Амарсанаа /"Шанхат хүрэн ХХК-ийн захирал/ 

10. Хөнгөн аж үйлдвэрийн салбар- Н.Хишигсүрэн /Алтан Төрх" ХХК-ийн захирал/ 

11. Худалдаа, үйлчилгээний салбар-П.Оюунцэцэг /"Цаст-Оюу" хоршооны дарга/ 

12. Хүнс, хөдөө аж ахуйн салбар- Х.Ганболд /"Орхон Энхбүтэмж" ХХК-ийн захирал/ нар тодров.

 

Холбоотой мэдээ