Хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө 34-39 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-28 00:12:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө хүйтний эрч чангарч, шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус хүрч хүйтрэхийг Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдрийн 20 цагаас маргааш буюу 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/сек. Шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Харин Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/сек. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

Харин энэ сарын 29-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 01-нд нутгийн хойд хэсгээр нийт сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ