В.Путин, Д.Трамп нарын хэвлэлийн бага хурлаас нэгэн сэтгүүлчийг хүчээр гаргажээ
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хэвлэлийн бага хурал эхлэхийн өмнө уг хуралд сэтгүүлчийн хувиар оролцож байсан идэвхтэн Сэм Хуссейнийг танхимаас хүчээр гаргажээ. Тэрбээр гартаа “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” гэсэн бичигтэй жижиг зурагт хуудас барьсан байжээ.
2551 өдөр