Сүүлийн арван жилд дэлхийд нийт 930 гаруй сэтгүүлч амь насаа алджээ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “2006-2016 онд дэлхийд нийт 930 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж, 1000 гаруй сэтгүүлч байнгын бэлгийн дарамт, шахалт хавчлагад өртөж, саатуулагдаж, ёс бус харьцааны бай болсон байна. Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ял шийтгэлгүй үлдэх нь олонтой. Ийм хэрэг үйлдсэн 10 этгээд тутмын 9 нь хуулийн хариуцлага хүлээдэггүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хуулийн хариууцлага ногдуулдаггүй байдлыг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг тохиолдуулан пүрэв гарагт гаргасан илгээлтдээ тэмдэглэжээ.
2371 өдөр