90 хувь нь хуванцраар бүтсэн анхны автомашиныг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-28 14:25:40

ТОКИО. /РИА Новости/90 хувийг нь төрөл бүрийн хуванцраар хийсэн автомашиныг Японд танилцуулжээ.


NHK” телевизийн мэдээлснээр, тус машиныг дэвшилтэт технологи бий болгох засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд Токиогийн их сургуулийн эрдэмтэд болон авто машин үйлдвэрлэгчид хамтран бүтээсэн байна.  Төрөл бүрийн хуванцар ашиглан бүтээсэн тус машины жин нь энгийн авто машинаас 40 хувиар бага аж. Хөнгөн жинтэй автомашин бүтээсэн нь эрчим хүчийг хэмнэх, цахилгаан автомашины хөгжилд шинэ боломжуудыг нээж байгаа юм.


Хуванцар ашиглан бүтээсэн авто машин нь хангалттай бат бөх байдаггүй нь хуванцар автомашины гол асуудал юм. Төрөл бүрийн хуванцрыг хослуулан ашигласнаар эрдэмтэд энэ асуудлыг шийдэж гол  эд ангиудынх нь 90 хувь нь хуванцраар бүтсэн энэхүү машиныг бүтээж чадсан байна.  


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ