5 дахь үеийн F-35B сөнөөгч онгоцоор талибуудад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-28 12:20:35

ВАШИНГТОН. /РИА Новости/. Америкийн 5 дахь үеийн F-35B сөнөөгч онгоц үйлдвэрлэгдсэнээсээ хойш анх удаагаа байлдааны нислэгийн явцад эсрэг талд цохилт өгсөн байна. Цохилтод Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний объектууд өртсөн тухай Military.com цахим хуудсанд мэдээлжээ. 


F-35 сөнөөгч онгоцны шинэчлэгдсэн загвар болох F-35B нь эгц доош буудаг бөгөөд хөөрөх үедээ хамгийн богино зайг туулдаг байна.


Lockheed Martin F-35 Lightning II сөнөөгч онгоцыг зохион бүтээж, үйлдвэрлэх хөтөлбөр нь зэвсэг зохион бүтээх салбарын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөтөлбөр /1,5 их наяд доллар/ юм.


Зохион бүтээгчид олон бэрхшээлтэй тулгарч байсан ба анх төсөвлөснөөс хэдэн зуун тэрбум долларын илүү зардал гарч, сөнөөгч онгоцыг зэвсэглэлд хүлээн авах хугацаа 7 жилээр хойшилжээ.


Нэг сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх зардал 150 сая доллар бөгөөд түүнийг нэг цаг нисгэхэд 35 мянган долларын зардал гардаг аж.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ