Төрийн Департаментын ажилтнуудын хувийн мэдээлэл хакерчдын гарт оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 16:44:10

ВАШИНГТОН. /РИА Новости/. Хакерчид АНУ-ын Төрийн Департаментын цахим шуудангийн системийн нууцлалгүй хэсэг рүү нэвтрэн орж, хэд хэдэн ажилтны хувийн мэдээллийг авсан тухай “Politico” сэтгүүл мэдээлжээ.

Кибер халдлагад ажилтнуудын цахим шуудангийн 1 хүрэхгүй хувь нь өртсөн бөгөөд энэ халдлагыг мөрдөн шалгах тусгай бүлэг байгуулаад байгаа аж. Хакерчид ажилтнуудын нууц мэдээлэлд хараахан нэвтэрч чадаагүйг АНУ-ын гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна.


Төрийн Департаментын компьютерийн систем кибер халдлагын бай болох нь олонтаа. Тухайлбал, хакерчид АНУ-ын гадаад хэргийн яамны серверүүд дээр томоохон хэмжээний кибер халдлага үйлдэж байсан хэрэг 2014 онд гарч байжээ. 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ