Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас эргүүлэн татахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-19 15:21:15

МОСКВА. /АиФ/. Америкийн “Walmart” худалдааны сүлжээ дэлгүүр Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Энэ тухай Европын парламентын Латвийн депутат Инесе Вайдере мэдэгдсэн байна.


“АНУ-ын жижиглэн худалдааны томоохон сүлжээ дэлгүүрийн нэг Зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй зохих бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас эргүүлэн татах шийдвэр гаргасан нь ёс зүйд нийцтэй үйлдэл болсон” гэж Вайдере “Фэйсбүүк” хуудастаа тэмдэглэжээ.


Өмнө нь Литва улсаас АНУ-д суугаа элчин сайд зөвлөлтийн бэлгэ тэмдэгтэй хувцсыг худалдаанаас эргүүлэн татахыг “Walmart”-н удирдлагаас хүсч байжээ. Литва улсад 2008 онд олон хүн бөөгнөрсөн газруудад болон олон нийтийн арга хэмжээний үеүдэд зөвлөлтийн болон нацистын бэлгэ тэмдгийг ашиглахыг хориглосон хууль батлагдаж байжээ.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ