Сонсголын бэрхшээлтэй залууст зориулсан цахим хэлэлцүүлэг болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын тогтвортой хөгжилд сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуусыг оролцуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх” төслийн хүрээнд сонсголгүй залууст зориулсан анхны цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэ талаар “Монгол экологи төв” ТББ-аас мэдээллээ. Тус төвийн “Сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй залуусыг Монголын тогтвортой хөгжилд оролцуулах нь” төсөл Австрали улсын Засгийн газрын 2020-2021 оны бичил төслийн хөтөлбөрт шалгарчээ.
1502 өдөр