Сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17.00 цагт хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17.00 цагаас хаана гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдлээ.
БШУЯ, Улсын
бүртгэлийн ерөнхий газар хамтран 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр
ангид элсэх зургаан настай хүүхдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн
сургуульд нь бүртгэж байгаа.
Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийг www.parent.edu.mn цахим хуудсанд
байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд тус цахим хуудсанд нэвтэрч баталгаажуулснаар
бүртгэл албажих юм. Гэтэл
нийслэлд гэхэд нэгдүгээр
ангид элсэн суралцах 40 330
хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсээд байна.
Улсын хэмжээнд ч бүртгэлийн явц хангалтгүй байгаа. Иймд Www.parent.edu.mn цахим хуудсанд нэгдүгээр ангид элсэж буй нийт сурагчдын 89 хувийнх нь мэдээлэл байршаад байгаа. Гэсэн ч сурагчдын бүртгэл удааширч байгаа тул цахим бүртгэлийг өнөөдрөөр тасалбар болгож, наймдугаар сарын 29 хүртэл сургуулиуд дээр уламжлалт аргаар сурагчдыг бүртгэнэ.