Сонгинохайрхан дүүргийн шинэ сургуулийг орос сургалттай болгох талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 640 хүүхдийн суудалтай сургуулийг барьж байна. Тус сургуулийг орос хэлний сургалттай болгох хүсэлтийг нийслэлээс ГХЯ болон ОХУ-ын ЭСЯ-нд гаргажээ.
Энэ дагуу өчигдөр Нийслэлийн
Засаг дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа
болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Сонгинохайрхан
дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар дээрх сургуулийн барилгын явцтай газар дээр нь танилцав.
Тус сургуулийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр болон 26 дугаар хорооны зааг дээр барьж байна.
Хоёр
ээлжээр хичээллэх боломжтой сургуулийн
барилгын
ажил одоогоор 85 хувьтай
байна. Нийслэлийн Засаг дарга С.Сумъяабазар нийслэлийн гэр хороололд баригдаж буй дэд төвүүдийг
түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа
илэрхийллээ. Энэ хүрээнд
тус сургуулийг орос сургалттайгаар эхлүүлэх нь олон талын ач холбогдолтойг онцоллоо.
Тэрээр, “Бид ирээдүй болсон хүүхдүүдэд орос хэлийг сургах, олон жилийн түүхтэй ах дүү найрамдлын харилцааг өвлүүлэх, Оросын соёлыг сурталчлан таниулах ёстой” гэлээ. Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов дээрх саналыг дэмжихээ илэрхийлж, боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзахаар төлөвлөн хамтран ажиллахыг зөвлөв.