Хичээлийн жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй ААН оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-30 18:02:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Хичээлийн шинэ жил-2021-2022” үзэсгэлэн худалдаанд дотоодын 130 гаруй ААН оролцжээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 ААН оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүн худалдав.






Нийслэлийн 6 байршилд нийт 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдаа зохион байгуулахаас гадна явуулын 6 цэгээр халуун кофе, зуушны үйлчилгээ үзүүлэв. Сурагчид, оюутнууд болон эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэв. 






Гэрэл зургуудыг Н.Батбаяр


Холбоотой мэдээ