Коронавируст халдварын улмаас ЭЕШ өгч чадаагүй сурагчдаас ирэх сард шалгалт авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-26 11:43:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЕШ-д 40 420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдварын улмаас 170 шалгуулагч шалгалтад орж чадаагүй. Нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгаа юм. Эдгээр шалгуулагч ирэх сарын 2-5-нд ЭЕШ өгнө гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.


ЭЕШ-д энэ жил 40 420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтдаа орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд нийт 36 782 хүүхэд батламж авна.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Долоодугаар сард ЭЕШ авсан бол коронавирусний халдвар нэмэгдэх эрсдэл өндөр байсан иймд ЭЕШ-ыг хойшлуулсан нь тун зөв алхам болсон гэж холбогдох байгууллагууд дүгнэж байна. Мөн бид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 10 мянга гаруй хүүхдэд зөвлөгөө өгсөн" гэв.



Холбоотой мэдээ