Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын болон дотуур байрны төлбөр нэмэгдэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-26 14:31:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ковидын эмчилгээний нөхцөлд ашигласан 8 дотуур байрыг ариутгаж, нийт 71 дотуур байранд 11 359 оюутныг хүлээн авахад бэлэн болжээ.


Өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн багш, ажилтны 62 хувь нь, оюутнуудын 86,6 хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан байна.


Энэ жил төрийн болон төрийн бус өмчийн нийт 88 дээд боловсролын сургалтын байгууллагад 147 293 оюутан суралцаж байна. Тодруулбал, 37  их сургууль, 45  дээд сургууль, 3 коллеж, 3 гадаадын их сургуулийн салбар сургууль байна.

Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа бол нийт 147 293 оюутан суралцаж байна.


Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгсөн. Харин СУИС-ийн тухайд нэгдүгээр курсийн 500 оюутны нэг кредитийн төлбөр 20 мянган төгрөгөөр нэмэгдэх зохицуулалттай байна.

Холбоотой мэдээ