1072 хувьцаатай холбоотой худал мэдээлэл гарч буйг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны
ногдол ашгийг хуваарилан тарааж эхэлсэнтэй холбоотойгоор facebook,
twitter, зарын сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой”
ХК-ийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн
мөнгийг шуурхай олгоход туслана гэх зэрэг худал мэдээ, мэдээлэл гарч
байна.
1319 өдөр