Энхийг сахиулагчид үерийн голомтод ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-09 10:58:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж буй БНӨСУ-д өнөөдрийн байдлаар 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэж буй Юнити муж хамгийн их хохирол амсаад байна.


Үерийн гамшигт нийт 800 000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай иргэд олшрох төлөвтэй байна.


Ажиллагааны газар оронд орон нутгийн хүн амын 80 орчим хувь нь хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай төдийгүй тус улсын цагийн байдал, эдийн засгийн уналт болон коронавирусний халдварт өвчин ихэссэн зэрэг нь иргэдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна.




Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 50 орчим хувь нь эх орондоо буцсан энэ үед батальоны хариуцлагын бүсэд үерийн түвшин нэмэгдэж, НҮБ-ын бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангахын тулд үерээс хамгаалах далан босгох, иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэж байна.





Холбоотой мэдээ