Ноолуур кг нь 80 мянган төгрөгийн үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн Дэнжийн мянгын “Хүчит шонхор” захад ямааны махыг малчдаас кгыг нь нь 6000-6300 төгрөгөөр худалдан авч, ястайг нь 8000, цулыг нь 8500 төгрөгөөр жижиглэн худалдаж байна. Харин хонины мах бөөндөө кг нь 6000-7800 төгрөг, жижиглэнгээр ястай нь 8000-8800 төгрөг, цул мах 9800 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн мах бөөндөө кг нь 7000-9500 төгрөг, жижиглэнгээр ястай нь 10 000-11 000
төгрөг, цул мах 12 500-14 000 төгрөг байна. Адууны махыг бөөндөө кг-ыг нь
5000-7000 төгрөг, жижиглэнгээр 8500-9500 төгрөгөөр борлуулж байна.
Нийслэл дэх түүхий эдийн “Эмээлт” захад:
- Ямааны арьс ширхэг нь 14.000-16.000
төгрөг,
- Ноолуур кг нь 80.000
төгрөг,
- Ноос 1500-2000 төгрөг,
- Нэхий өлөнтэйгөө 5000
төгрөг,
- Үхрийн шир 5000 төгрөг,
- Адууны шир сүүлтэйгээ 8000
төгрөг,
- Дэл кг нь 7000 төгрөг,
- Сүүл ширхэг нь 6000
төгрөг, кг нь 8000 төгрөг,
- Цагаан шир 50.000 төгрөгийн үнэтэй байна.
Өвс тэжээлийн үнэ:
- Хивэг 25 кг нь 16.500
төгрөг,
- 1 тонн нь 660.000 төгрөг,
- Хорголжин тэжээл 40 кг нь 29.480 төгрөг, 1 тонн нь 737.000 төгрөг байна.